“Ад үзэгдэх зориг” уншсан тэмдэглэл

Ebo Luna
2 min readJul 13, 2021

Маш товчхон хэлэхэд эрх чөлөө, аз жаргал, цаг хугацааны тухай ойлголтыг маань баяжуулсан ном байсан юм.

Эрх чөлөөний тухай ойлголт:

Эрх чөлөө гэдэг бол бусдад ад үзэгдэх зоригтой байх явдал юм. Та бусдад таалагдаагүй мөч бүртээ өөрийнхөө эрх чөлөөг эдэлсэн гэсэн үг юм. Та хэн нэгэнд таалагдахгүй бол тэр бол бусдын асуудал юм. Та яаж ч хичээгээд тэдний бодлыг өөрчилж чадахгүй бас тэгэх ч хэрэггүй. Өөрийнхөө болон бусдын асуудлыг ангилаж сурах хэрэгтэй. Сайн бодоод үзэх юм бол бүхий л зовлонгын үндэс нь хүн хоорондын харилцаа юм. Чиний юмсыг харах үзэл өөрчлөгдөхөд л ертөнц бүхэлдээ өөрчлөгдөнө. Амьдралд яг үнэндээ утга учир гэж байдаггүй, амьдралын утга учир бол та өөрөө өөртөө оноодог зүйл юм. Нийгэмд дэмжигдэж, таалагдах гэж биш өөрөө өөртөө оноосон утга учрынхаа төлөө л амьдар. Тэгэхэд та амьдралдаа юуг тоож анхаарахаа ойлгох болно.

Аз жаргалын тухай ойлголт:

Аз жаргал гэж юу вэ? Энэхүү асуултанд хүн болгон өөрөөр хариулах байх. Эрүүл элэг бүтэн амьдрал, мөнгөтэй ажилтай бол аз жаргал гээд л. Гэвч Адлерийн сэтгэл судлалд аз жаргал гэдгийг БИ хэн нэгэнд хэрэгтэй, бусдад хувь нэмэр болж чадах хүн гэдэг үнэ цэнээ мэдрэхийг аз жаргал хэмээн тайлбарласан байна. Аз жаргалтай бас хэн нэгэнд үнэ цэнэтэй байхыг бүгд л зоридог. Тэрийг сайн бодоод үзэх юм бол амьдралын зорилт бол…

--

--

Ebo Luna

Word has so much power in your life ❤️ Graduated Tokyo Agriculture University of Technology👩🏻‍🎓 Monbusho Alumna 🇯🇵